Цагаан ордны өмнөх тэргүүнд итгэл үзүүлэх Сенатын шүүх ажиллагаа энэ долоо хоногт явахаар боллоо. Сенатын бүлгийн дарга нар Төлөөлөгчдийн танхимын импичмент менежерүүд болон Трампын хуулийн багт өөрсдийн яллах дүгнэлт болон өмгөөллийг танилцуулж, гэрч дуудахад тус бүр 16 цагийн хугацаа өгсөн байна. Сенатын танхим хоёр өдрийн турш асуудлыг хэлэлцэх бөгөөд үүний дараа Трампын өмгөөлөгчид хоёр хоногийн хугацаанд танилцуулгаа хийх юм байна.
Хэрэв Сенатын танхимын нийт гишүүний гуравны хоёроос дээш хувь нь Доналд Трампыг өнгөрөгч нэгдүгээр сарын 6-нд “Капитол Хилл” ордонд болсон эмх замбараагүй байдлыг өдөөн турхирсан хэрэгт гэм буруутай гэж үзсэн тохиолдолд тэрбээр АНУ-ын түүхэнд итгэл хүлээлгүй огцорсон анхны Ерөнхийлөгч болж түүхэнд үлдэх юм.
Харин Доналд Трамп огцорсон тохиолдолд тэрбээр АНУ-ын экс Ерөнхийлөгчид бүх насаар нь олгодог тэтгэмж, тусгай хангамжийг авч чадахгүй бөгөөд 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх нь ч эргэлзээтэй болж байгаа юм.
У.Тэргэл