Герман улсын баруун хойд хэсэгт орших нэгэн мужийн асрамжийн газрын 14 ахмад Их Британиас гаралтай шинэ хувилбарын коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Тэд өмнө нь коронавирусний эсрэг Pfizer компанийн вакциныг хийсэн байсан боловч мутацилагдсан халдвар тусжээ.
Энэ талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Ташрамд дурдахад асрамжийн газрын амхадууд коронавирусний эсрэг эхний болон хоёр дахь вакцинаа хийлгэсэн байжээ. Одоогийн байдлаар асрамжийн газрын амхадууд болон ажилчид тэдний ар гэрийнхэн хөл хорионд оржээ.
А.Сүх