ДЭМБ-аас коронавирусний вакцинтай холбогдуулан мэдэгдэл хийжээ. Тус байгууллагаас коронавирусний вакцин үргүйдэлд хүргэж, генийн өөрчлөлтөд хүргэхгүй гэдгийг онцолжээ.
Вакцинжуулалттай холбоотой мэдээлэл цуурхал бөгөөд өөр зориулалтаар хэрэглэж байгаа бусад төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн нэгэн төрлийн сөрөг үр дагавар байж болзошгүй талаар дурдсан байна. Түүнчлэн вакцин тодорхой өвчнөөс сэргийлдэг.
Химийн өгөгдлөөс гарган авдаг бэлдмэл учраас хүний биеийн эсийн генийг өөрчилж чадахгүй гэжээ.
Коронавирусний вакциныг лабораторид олон удаагийн туршилтад оруулж, туршсан тул эрсдэл байхгүй гэж ДЭМБ-аас мэдэгджээ.
А.Сүх