Норвеги улсад коронавирусний мутацчилагдсан хэлбэр В117-ийн 3 тохиолдол хилээр зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан тус улсын Засгийн газраас хилийн хориогоо дахин чангатгах шийдвэрийг өчигдөр гаргажээ.
Хорио цээрийн хүрээнд өмнө нь тус улсад нэвтэрч байсан Европын эдийн засгийн бүсийн орнуудын иргэд, тэдгээр улсад оршин суух эрхтэй гадаадын иргэдийн гэр бүлийн гишүүд, сурах, ажиллах зэрэг оршин суух зөвшөөрөл шинээр авсан иргэд Норвег Улсад нэвтрэх боломжгүй болж байна.
Сэтгэгдэл (1)