Нобелийн шагналд нэр дэвшигчдийг Нобелийн шагналын зөвлөлөөс гадна олон мянган хүн нэр дэвшигчийг санал болгож болдог. Хамгийн гол нь хэнд шагнал гардуулахыг Норвегийн Нобелийн шагналын зөвлөл эцэслэн шийддэг бөгөөд энэ жилийн энхтайваны салбарын Нобелийн шагналд олон эрхмийг энэ шагналд нэрийг нь дэвшүүлжээ. Тухайлбал, ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальны болон ДЭМБ, цаг уурын өөрчлөлтийн эсрэг идэвхтэй тэмцэгч Грета Тунберг нарын нэрс оржээ.
ДЭМБ-ын хувьд цар тахлын энэ үед ядуу, буурай орнуудад коронавирусний эсрэг вакциныг тэгш хуваарилж, хүрэлцээтэй байлгахад ихээхэн анхаарч ажиллаж байгаагийнх нь төлөө, харин Грета Тунбергийг цаг уурын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо өргөж, дэлхийн удирдагчдыг уриалан, залуу үеэ манлайлан оролцож байгаад нь, ОХУ-ын энхтайван, шударга ёсны төлөө зоригтой тэмцэж байгаагийнх нь төлөө А.Навальнын нэрийг тус тус дэвшүүлжээ.
Тэднээс гадна Беларусийн идэвхтэн Свиатлана Цихоновская, Мариа Колесникова, Вероника Цепкало нарыг шударга сонгууль, энхтайваны төлөө хичээл зүтгэл гаргасан хэмээн нэрийг нь дэвшүүлсэн аж. Тэр ч байтугай зарим хүн Дональд Трамп, НАТО, НҮБ-ын цагаачийн алба энэхүү хүндтэй шагналыг хүртэх эрхтэй хэмээн үзэж, нэрийг нь дэвшүүлжээ.
У.Тэргэл