Москва хотын цагдаа, хүчний байгууллага сөрөг хүчний удирдагч А.Навальныйн гэрт нэгжлэг хийн, энэ үеэр дүү Олег Навальныг нь баривчилж, 48 цагийн хугацаатайгаар саатуулжээ. Мөн дүүгээс нь гадна А.Навальнын хамтрагч Любовь Соболь нарын хэд хэдэн хүний гэрт нэгжлэг явуулж, баривчлан саатуулсан байна. Анх тэднээс гэрчийн хувиар мэдүүлэг авна хэмээн дуудсан ч удалгүй 48 цаг саатуулах болсноо дуулгасан байна.
В.Путиний засаглалыг шүүмжлэгч Алексей Навальныйг Москвад онгоцноос буумагц нь шууд баривчилж, 30 хоног саатуулсан юм. Үүний дараа түүнийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал ОХУ-ын 120 орчим хот, тосгонд өрнөж, 4000 гаруй хүнийг баривчилсан билээ. А.Навальныйг дэмжигчид ирэх ням гарагт томоохон хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг дахин зохион байгуулахаа цахимаар зарлаж, бэлтгэлээ хангаад эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж эхэллээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)