АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден 20 долларын дэвсгэрт дээр боолчлол, арьс өнгөний үзлийн эсрэг тэмцэгч, эмэгтэйчүүдийн сонгох эрхийн төлөө зүтгэгч, Америкийн түүхэнд үлдсэн, өнгөт арьст, эрх чөлөөний төлөө тэмцэгч анхны эмэгтэй Harriet Tubman-ий зургийг хэвлэх зөвшөөрөлд дөнгөж сая гарын үсэг зуржээ.
2020 онд эхлүүлэх байсан уг төслийг Ерөнхийлөгч асан Дональд Трамп зөвшөөрөхөөс татгалзсан байжээ. Жо.Байдены энэхүү шийдвэрийг сонссон өнгөт арьстнууд баярласандаа дэвхцэж байгаа талаар тус улсын хэвлэлүүд бичиж эхэлжээ.
У.Тэргэл