Сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг нисэх онгоцноос буунгуут нь баривчилсныг эсэргүүцсэн томоохон жагсаал цуглаан Оросын томоохон 60 орчим хот, хөдөөд, тосгоныг оруулбал 120 гаруй газарт зэрэг өрнөөд байна. ОХУ-ын зарим бүсэд шөнөдөө -50 хэм хүрч хүйтэрч байгаа ч эрх баригчдыг эсэргүүцэн иргэд жагсаалаа үргэлжлүүлсээр байна.
А.Навальныг дэмжигчдийн гаргаж байгаа мэдээллээр, зөвхөн нийслэл Москва хотод жагсаалд оролцсон хүний тоо 15000 хол давжээ. Жагсаалын үеэр хууль хүчнийхэн 5000 орчим хүнийг баривчилж, тэдний дунд А.Навальнын эхнэр Юлия ч багтсан байна.
Дэлхий нийт ОХУ-д болж буй жагсаал, цуглааныг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд хууль хүчнийнхэн жагсагчдыг тараахдаа түрэмгий хүч хэрэглэж буйг олон улс буруушааж эхэллээ. Олноор нь хоморголон баривчилж, зодож, харгис хандаж, зарим хүнд эрүүгийн хэрэг үүсгэн яллаж эхэлсэн нь дэлхий нийтийн ихээхэн шүүмжлэлтэй тулгараад байна. Мөн энэхүү үймээнийг АНУ болон бусад улс орон зохион байгуулж, турхирч буй гэх мэдээлэл ч тус улсын хэвлэлүүдэд гараад эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (4)