Сөрөг хүчний удирдагч А.Навальныг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал хэд хэдэн хотод зэрэг болжээ. Нийслэл Москва хотод гэхэд л нийтдээ 4000 гаруй хүн А.Навальныг суллахыг шаардаж жагссан ба хууль хүчнийхэн 600 гаруй хүнийг баривчилжээ. Баривчилсан хүмүүсийн дунд 300 гаруй хүүхэд, тэдний дунд есөн настай хүү байжээ. Тэдний зарим нь төөрсөн, зарим нь жагсаалд ирэхийг уриалсныг хараад ирсэн хэмээжээ. Мөн ноцтой нь эсэргүүцлийн жагсаалд коронавирусний халдварын улмаас тусгаарлалтад байсан 19 хүн оролцсон байсныг тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болсон байна.
А.Навальны Ерөнхийлөгч В.Путиний нууц эдлэнгийн талаарх баримтат киног нийтэд дэлгэсэн нь эсэргүүцлийн жагсаал зохион байгуулах гол хүчин зүйл болжээ. Сөрөг хүчний удирдагчийг суллахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал өдгөө ч үргэлжилж, оролцогчдын тоо нэмэгдэж эхэлсэн байна.
Сэтгэгдэл (2)