Коронавирусний халдвар авч эмчлүүлж байсан телевизийн домогт хөтлөгч Ларри Кинг 87 насандаа харамсалтайгаар амьсгал хураажээ. Тэрбээр Лос Анжелес хотын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан аж. CNN агентлаг түүнийг цар тахлын халдвар авч, өвчинтэйгөө тэмцэлдэж байгаа талаар мэдээлж байсан билээ.
Ларри Кингийг нас барсан тухай өөрийнх нь твиттер хуудаст ар гэрийнхэн ийнхүү мэдээлсэн байна. “Нөхөж баршгүй гарз, тайтгарч чадашгүй уй гашуу тохиолоо. "Ora Media" компанийг үүсгэн байгуулагч, хөтлөгч, хүндэт анд нөхөр Ларри кинг өнөөдөр өглөө 87 настайдаа Лос Анжелес хотын эмнэлэгт эмчлүүлж байгаад, бурхны оронд дэвшсэнийг албан ёсоор зарлаж байна.
Агаарын цэнхэр долгион, хоймрын цэнхэр дэлгэц, интернэтийн өргөн сүлжээгээр 63 жилийн турш бид бүхний оюун юуг цэнэглэн, мэлмий юуг баясгасаар ирсэн мянга мянган ярилцлага, шагнал гардуулах ёслол, нэвтрүүлгүүд тэргүүтэй нөр их хөдөлмөр бүхнийг тань нөхөд бид хэзээ ч мартахгүй” хэмээн бичжээ.