АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнөх Ерөнхийлөгчийн гаргасан бүх зарлигыг цуцалж, тэр дундаа “COVID-19”-тэй холбоотой мөрдөх журмыг шинээр баталсан байна.
Тухайлбал, тэрбээр 100 сая тун вакциныг 100 өдөрт хийнэ, мөн сургуулиудыг танхимаар хичээллүүлж эхлэх ба үүнд 130 тэрбум ам.доллар төсөвлөснөө хэлсэн байна. Мөн төр, засгийн бүх байгууллага, онгоц, нийтийн тээвэр зэрэг олноороо бөөгнөрөх нийтийн газраар бүх хүн амны хаалттай үйлчлүүлэх шаардлагыг тавьж, үүнийг тусгайлан хуульчилна гэлээ.
Цаашлаад өмнөх Ерөнхийлөгч Дональд Трампын Засгийн газрын цагаачлалын бодлогод өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдлээ. Улмаар АНУ, Мексикийн хил дээр тусгаарлаад буй гэр бүлүүдийг уулзуулах зорилгоор тусгай ажлын хэсэг гаргахаар төлөвлөөд гэдгээ хэлсэн юм.
У.Тэргэл