Японы Хоншю, хойд Хоккайдо аралд өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш тасралтгүй цас орсноос нийтийн тээврийн үйлчилгээ доголдож, зам дээр хальтиргаа гулгаа үүссэнээс автомашинуудын ослын тоо эрс нэмэгджээ.
Тус улсын Засгийн газраас их цасыг цэвэрлэх нөөц бага байгааг хүлээн зөвшөөрч, айл өрхөд санхүүгийн тусламж үзүүлэхээ мэдэгдсэн байна.
Мөн иргэд орон сууц, байшингийнхаа хунгарласан цасыг цэвэрлэх гэж дээвэр дээрээ гарснаас унаж бэртэн, мөн хунгарт дарагдан амиа алдах явдал ихээр гарч байгаа аж. Өнөөдрийн байдлаар амиа алдсан хүний тоо 60 давжээ. Тиймээс энэ байдлаас сэрэмжлэхийг Японы Засгийн газраас иргэддээ анхааруулжээ.
У.Тэргэл