Хятадын бизнес эрхлэгч, тэрбумтан Жак Ма өнгөрсөн 2020 оны аравдугаар сарын 24-нд Шанхай хотноо зохион байгуулсан санхүүгийн зах зээлийн чуулга уулзалтад оролцсоноосоо хойш олон сарын турш бусдын хараанд өртөлгүй, сураггүй болсон юм.
Барууны хэвлэлүүд гэнэт сэхээрч, Жак Ма сураггүй боллоо хэмээн зарлаж, Хятадын Коммунист намаа шүүмжилснийх нь төлөө түүнийг хэлмэгдүүллээ хэмээн мэдэгдэж байв. Үүнийг батлах мэт Хятадын эрх баригчид түүний “ANT Group”-ын олон улсын зах зээлд 37 тэрбум ам.долларын “IPO” гаргах ажилд хориг тавьж, компаниудад нь татварын шалгалт оруулж эхэлсэн нь хардлагыг улам лавшруулж байв.
Харин “Alibaba Group” олон улсын зах зээлд бонд гаргах замаар таван тэрбум ам.долларын санхүүжилт босгохоор төлөвлөснөө зарлахтай зэрэгцэн Жак Ма олны өмнө гурван сарын дараа гарч ирлээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)