Европ, Азийн улсад урьд өмнө байгаагүйгээр их хэмжээний цас орж, хүндрэл үүсгээд байна. Японы зүүн хойд нутагт гэхэд л их хэмжээний цас орсноос Осака хотын ойролцоох Тохокү экспресс хурдны зам дээр 130 гаруй автомашин ар араасаа мөргөлдсөн ноцтой осол гарчээ. Ослын улмаас нэг хүн амиа алдаж, 17 хүн гэмтэж, бэртсэн байна. Мөн 200 гаруй хүн зам дээр боогдож, хаашаа ч явах аргагүй байдалд орсон аж. Тус улсын Засгийн газар Ерөнхий сайдын дэргэдэх гамшгийн удирдлагын төвд шуурхай хуралдаан хийж, зам дээр гацсан иргэдийг аврах ажиллагааг эхлүүлжээ.
Их хэмжээний цас орохын зэрэгцээ салхины хурд 27 м/секунд хүрсэн ба ойрын хэдэн өдөрт Хоккайдо арал, Тохокү, Хокүрү бүс нутагт цасны хэмжээ нэмэгдэж, зам мөстөхийг Цаг уурын агентлагаас нь анхааруулсан байна.
Өмнө нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сард их хэмжээний цас орсны улмаас Токио хотыг Нигата мужтай холбодог хурдны зам цасанд боогдож, 1000 гаруй хүн автомашинтайгаа зам дээр хонож байсан тохиолдол бий.
У.Тэргэл