Дональд Трамп эцэст нь Ерөнхийлөгч Жозеф Байдены ялалтыг хүлээн зөвшөөрч, түүнд амжилт хүслээ. Тэрбээр “Америк орныг аюулгүй байлгаж, хөгжин цэцэглүүлэхэд нь амжилт хүсэж байна. Бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг бий болгосон.
Дэлхий дахин АНУ-ыг хүндэтгэж байна. Энэ хүндэтгэлийг битгий алдаарай" гэв. Мөн Дональд Трамп Ерөнхийлөгчийн амаргүй албыг хашиж байх үед нь тусалж, дэмжиж байсан гэр бүлийнхэндээ, Дэд Ерөнхийлөгч болоод түүний гэргий, Цагаан ордны захиргааныхан, ажилтнуудад талархал илэрхийлсэн байна.
У.Тэргэл