АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байдены тангараг өргөх ёслолын ажиллагаа нэгдүгээр сарын 20-ны лхагва гарагт Вашингтоны цагаар 12.00-т болно.
Харин бүрэн эрх нь дуусахад богино хугацаа үлдсэн одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 20 буюу Төрийн тэргүүнээр ажиллах сүүлчийн өдрөө цэргийн ёслолын ажиллагаа зохион байгуулж, өөрийн биеэр удирдахаар болжээ. Энэ нь Вашингтон хотоос холгүй Эндрюс цэргийн баазад болох юм байна. Уг ажиллагааг Жо.Байдены тангараг өргөх ёслолын өмнөхөн зохион байгуулна хэмээн төлөвлөжээ.
Дональд Трамп Ерөнхийлөгчийн сэнтийгээсээ буухын өмнөхөн буюу нэгдүгээр сарын 19-нд ял эдэлж буй хөнгөн ялтай 100 хоригдлыг өршөөх буюу ялыг нь хөнгөлж байгаагаа зарлахаар төлөвлөсөн гэх мэдээлэл гарсан. Харин туслахууд нь Өршөөлийн зарлиг гаргах гэсэн боловч одоогоор завгүй байна хэмээн мэдэгджээ. Тиймээс нийгэмд албан тушаалаа өгөхөөсөө өмнө амжиж, Өршөөлийн зарлигт гарын үсэг зурна хэмээн найдаж суугаа аж.
У.Тэргэл