Хятад улс сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ хүрээнд зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид өвчин халдварын эсрэг ариутгал халдваргүйжүүлэлтийн дүрмийг ягштал мөрдөж, зорчигчдыг аюулгүй, саадгүй нөхцлөөр хангах зорилгоор ажиллаж эхэллээ.
Бээжингийн галт тэрэгний төв буудал дөрвөн цаг тутамд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Мөн өртөөнд орох зорчигчдыг бөөгнөрөл үүсгэхгүй зохицуулах, биеийн халууныг хэмжих зэргээс гадна Хятадын төрийн зөвлөлийн тусгай зохицуулалтаар хэрэгжүүлсэн, бүх иргэдийн эрүүл мэнд байдал болон өнгөрсөн 14 хоногт зорчсон газрыг их датад суурилсан оновчтой тодорхойлох APP-аар зорчих хөдөлгөөнд оролцоход эрсдэлтэй эсэх мэдээллийг шалгаж байна. Мөн шаардлагатай хүмүүсийн 72 цагийн доторх PCR шинжилгээний дүнг үзэх аж.
CCTV.COM