Их Британид мутацад орсон шинж төрлийн коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаатай холбоотойгоор тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон тус улсаар дамжин өнгөрч байгаа нислэгүүдийг өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 18-ны өдрөөс зогсоосноо мэдэгдлээ.
Мөн тус улсад ирэх бүх зорчигчийг 10 хоног тусгаарлах журмыг шинээр баталсан ба Их Британи руу нэвтрэх хүн бүр заавал шинжилгээ өгсөн байх шаардлагатай гэжээ. Шинжилгээний хариу сөрөг гарсан, халдваргүй гэдгээ баталсан зорчигчийг л дотогш нэвтрүүлэх юм байна. Энэхүү журмыг хоёрдугаар сарын 15-ныг хүртэл мөрдөхөөр болсон аж.
Их Британид халдвар авсан хүний тоо 3.3 саяд хүрч, амиа алдсан хүний тоо 89 мянга давж, нэг өдөрт багадаа 38 мянган халдварын тохиолдлыг шинээр бүртгэж байгаа юм байна.
У.Тэргэл