ХБНГУ-д хэдэн сараар эмчилгээ хийлгэж байгаад эх орондоо ирсэн А.Навальныйг Шеремьтево нисэх онгоцны буудалд буунгуут нь хууль хүчнийхэн шууд баривчилсан байна.
Нисэх буудлын гадна 100 гаруй жагсагч “Бидний удирдагч эргэн ирлээ” гэсэн лоозон барин жагссан байсан ба тэднийг ч мөн хууль, хүчнийхэн элдэв үймээн дэгдэхээс болгоомжлон түр саатуулсан аж. В.Путиний хэвлэлийн төлөөлөгч А.Навальный арав гаруй жилийн ял авна хэмээн ам алдсан удаатай. Энэ удаагийн баривчилгаа олон жилийн ял өгөхийн урьтал гэж үзэгсэд ч байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (1)