АНУ-ын Чикаго хотод амьдардаг 14 настай С.Чингүүн хүү АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо.Байдены тангараг өргөх ёслолын үеэр илтгэл тавихаар болсон нь монголчуудыг баярлуулаад байгаа билээ.
Харин Чингүүний ээж Т.Сэргэлэн “Хүү бид хоёр бөөн бөөн баяр. Энэ бүтэн сайн өдөр буюу нэгдүгээр сарын 17-нд болох Үндэсний хүүхдийн тангараг өргөх цахим арга хэмжээнд улам их хүлээлт үүслээ. Мэдээж маш сайн судалгаа хийж, бэлтгэлээ базааж байгаа. Дэлхийн өнцөг булан бүрээс шууд нэвтрүүлгийг үзэж байгаа хүүхдүүд аль улсаас монгол хүүгээ үзэж, дэмжиж байгаагаа комментоор дурдахыг уриалж байна.
Мөн хүүгийн твиттер рүү ороод энэ жиргээг давалгаалуулж, монголчууд ардчиллыг хэрхэн дэмжиж байгаагаа харуулбал талархалтай юм уу. Юу гэж бодож байна. Хариу улаан зүрх илгээцгээх үү. Сайн үйлсийг хамтдаа” хэмээн жиргэжээ.
У.Тэргэл