Олон улсын Интерполын байгууллага “COVID-19”-ийн вакцины нийлүүлэлтэд анхаарлаа хандуулаад эхэлжээ. Халдварт өвчний тархалтыг хумих вакциныг боловсруулах, үйлдвэрлэх, нийлүүлэх үед хууль бусаар хуурамч вакцин үйлдвэрлэх, эсвэл вакциныг ихээр худалдан авч дамлан худалдаалах гэмт хэрэг ихэсдэг тул ийнхүү хяналт, шалгалтыг чангатгажээ.
Энэ төрлийн наймаа эрхэлдэг бүлэглэл олноор төрж, үйл ажиллагаа нь идэвхждэг тул Интерпол өөрийн шугамаар арга хэмжээ авч, энэ төрлийн мэдээллийг авахаа зарлаад байгаа билээ.
У.Тэргэл