АНУ-ын Ерөнхийлөгч Жо.Байден энэ сарын 20-ны өдөр албан ёсоор тангаргаа өргөнө. Харин энэ үеэр халдлага хийхээ Д.Трампыг дэмжигчид мэдэгдсэн билээ. Тиймээс Үндэсний гвардын цэргүүдийг Вашингтон хотод байрлуулсан бөгөөд Капитолийн олон гудамжийг бетонон хаалтаар тусгаарлаж, төмөр хашлагыг олноор байрлуулсан байна.
АНУ-ын Холбооны мөрдөн товчооноос эрсдэлд бэлэн байхыг анхааруулж, зэвсэгтэй хүмүүс олноор явж байгааг ч сэрэмжлүүлжээ. Тухайлбал, Капитолийн цагдаа нар өчигдөр гэхэд л нэг иргэн 600 орчим сумтай буутай авч явааг илрүүлэн саатуулжээ.
У.Тэргэл