Вашингтонд Д.Трампыг дэмжигчид Конгрессын ордон руу нэвтэрч үймээн дэгдээснээс таван хүн буудуулан амиа алдсаны нэг нь цагдаагийн ажилтан байсан юм. Тиймээс иргэдийг хүчирхийлэлд турхирсан хэрэгт Д.Трампад хариуцлага тооцох асуудлыг АНУ-ын Төлөөлөгчдийн танхим болон танхимын дарга Нэнси Пелоси уриалж эхэлжээ.
Д.Трамп албан тушаалаа өгөхөд ес хоног үлдээд байгаа. Энэ хугацаанд Бүгд найрамдах намаас Д.Трампад хариуцлага тооцох асуудлыг дотооддоо шийдэн, цаашид улс төрийн албан тушаалд томилохгүй байх шийдвэрийг гаргахгүй бол АНУ-ын Төлөөлөгчдийн танхим хөндлөнгөөс оролцохоо мэдэгдээд байна. Бүгд найрамдах намын нөхөд нь гишүүнчлэлээсээ, мөн Цагаан ордонд мөр зэрэгцэн хамтран ажиллаж ирсэн албаныхан, ажилчид нь эхнээсээ албан тушаалаа татгалзаад эхэлсэн байна.
Сэтгэгдэл (1)