Жакартагаас Борнео уруу ниссэн 62 зорчигчтой "The Sriwijaya Air Boeing 737" онгоц өнгөрсөн бямба гарагт далайд осолдсон билээ.
Эрлийн баг нисэх онгоцны хэлтэрхий, эндсэн зарим хүний цогцсыг олсон бөгөөд албаныхан онгоцны хар хайрцгийн байршлыг тогтоож, шумбагчид далайн ёроолд эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Онгоцны хар хайрцгийг олж уншсанаар бүхий л асуудал тодорхой болох юм. Онгоц агаарт дэлбэрснээс хүн амьд үлдэх боломж байхгүй гэдгийг ч албаныхан хэлж буй. Мөн осолдсон хөлөг 3000 метрийн өндрөөс минут хүрэхгүй хугацаанд унасан байх магадлалтай хэмээн урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа аж.