Баруун Энэтхэгийн Махараштра мужийн Бхандра эмнэлэгт гал гарч, олон нярай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарчээ.
Эмнэлгийн сувилагч нярайн тасгаас утаа савсч байгааг хараад бусдадаа хэлж, яаралтай арга хэмжээ авсан ч зарим хүүхдийг аварч чадаагүй байна.
Эмч, сувилагчид долоон нярайг аварч чадсан ба харамсалтай нь арав гаруй нярай галд эндсэн байна. Эндсэн хүүхдийн зарим нь хэдхэн хоногтой, том нь гурван сартай байжээ. Галын шалтгааныг тодруулахаар албаныхан ажиллаж эхэлжээ.