АНУ-ын нийслэл Вашингтонд Д.Трампыг дэмжигчид томоохон бослого зохион байгуулж, эмх замбараагүй байдал үүсгэсний улмаас таван хүн буудуулан амиа алдсан билээ.
Харин босогчид энэ сарын 20-нд болох Жо. Байдены Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр халдлага хийхээр төлөвлөж буйгаа илэрхийлжээ. Тэд "Тооллогыг дахин явуулж, Трампыг Ерөнхийлөгчөөр үлдээх, үгүй бол дайн дэгдэх болно" хэмээн сошиал орчинд энэ мэт сэтгэгдэл, нийтлэл бичиж, хүчирхийллийн шинж тэмдэг бүхий дүрс бичлэгийг цацаж эхэлжээ.
Вашингтон хотын цагдаагийн газрын дарга Роберт Конти "АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох бүх хүний аюулгүй байдал бол хамгийн чухал" гэжээ.
Сэтгэгдэл (1)