Индонез улсын нийслэл Жакартагаас хөдөлсөн “BOEING 737” онгоц далайд унаж, осолджээ. Онгоцонд 62 хүн явснаас 10 нь хүүхэд, 12 нь нислэгийн багийн гишүүд байсан бөгөөд зорчигчид бүгд тус улсын иргэд байжээ.
Хэргийн газарт 10 гаруй усанд шумбагч, аврагч ажиллаж байгаа бөгөөд ослоос амьд үлдсэн хүн байгаа эсэхийг одоогоор тогтоох боломжгүй байна.
Онгоц агаарт байхыг харсан зарим гэрчүүд нэг удаа дэлбэрч сонсогдсон гэжээ. “BOEING 737” 26 жилийн өмнөх хуучны загвар учраас нисэхийг хориглож байжээ.