Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөн ч бүх зүйл хожимдсон байлаа. Учир нь, тэрбээр сонгуулийн дүнг луйвардсан, хүлээн зөвшөөрөхгүй хэмээн иргэдийг турхирсан мэдээлэл хийсний дараа олон зуун хүн Конгрессын ордон руу дайрч, үймээн дэгдээсэн юм. Энэхүү үймээн улам ширүүсч, өнөөдрийн байдлаар цагдаа, иргэдийн хоорондох мөргөлдөөний улмаас таван хүн буудуулан амиа алдаж, олон мянган хүн гэмтэж, бэртсэн байна. Амиа алдсан таван хүний нэг цагдаагийн ажилтан байжээ. Мөн 70 гаруй хүнийг цагдаа нар баривчлан саатуулагаад байгаа аж.
Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа энэхүү үйл явцыг олон улс буруушаан хүлээн авч, Д.Трампыг олон хүний эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулсныхаа төлөө хариуцлагаа хүлээ. Бүр эрүүгийн хариуцлага ч хүлээх ёстой хэмээн шаардаж эхэллээ. Бүгд найрамдах намынх нь нөхөд ч байж боломгүй явдал хэмээгээд эхнээсээ намаасаа гарах өргөдлөө өгөөд эхэлжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (2)