БНХАУ-ын хотуудад сүүлийн үед коронаирусний халдварын тохиолдол гарах нь багасч, хэвийн амьдралдаа шилжин орсон.
Харин тус улсын Шицзячжуан хотод 100 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн тул 11 сая хүн амтай хотыг хатуу хөл хорионд оруулжээ.
Энэ хүрээнд оршин суугчдыг хотоос гарахыг бүрмөсөн хориглож, сургуулиудыг хаан, хотод явуулын 5000 цэг байгуулж, оршин суугч нэг бүрийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна. Энэ нь сүүлийн таван сард илрээгүй тохиолдол болж байгаа аж.
У.Тэргэл