Японы Токио, Сайтама, Чиба, Канагава хотод хоёрдугаар сарын 7-ныг хүртэл онц байдал зарлалаа.
Энэ хүрээнд зоогийн газар, рестораныг 20 цаг хүртэл ажиллуулахаар болж, олныг хамарсан спорт, урлаг соёлын арга хэмжээнд оролцох үзэгчдийн тоог хязгаарлах, албан байгууллагууд ажилтнуудынхаа 70 хүртэлх хувийг цахимаар ажиллуулах шийдвэр гаргасан байна.
Мөн Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдэд нэг сая 500 мянган иений тусламж дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
У.Тэргэл