АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены тангараг өргөх ёслол нэгдүгээр сарын 20-ны өдөр болох бөгөөд энэ хүртэл 15 хоногоор онц байдал тогтоосон тухайгаа Вашингтон хотын Захирагч Муриэл Баузер зарлалаа.
Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөөд ялагдал хүлээсэн Д.Трампыг намынх нь нөхөд ч илтэд буруушаан, энэхүү солиорлоо даруй зогсоохыг шаардаж эхэлсэн байна. Тухайлбал, Сенат дахь Бүгд найрамдах намын гишүүн Ричард Берр болсон явдалд Д.Трампыг буруутай гээд олон хүнийг турхирч эмх замбараагүй байдал үүсгэсэндээ хариуцлага хүлээх ёстой хэмээжээ.
Вашингтон хотноо эмх замбараагүй байдал үүссэнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч Д.Трампын хаягийг “Фэйсбүүк” компани 24 цагийн хугацаатай хаалаа. Үүнийгээ “Манай журмыг зөрчсөн хоёр ч удаагийн ноцтой зөрчил гаргасан тул хаягийг нь түр хугацаагаар хааж байна₮ хэмээнтайлбарласан байна. Мөн араас нь Youtube, инстеграмын хаягуудыг нь ч хаажээ.
Харин үүнтэй зэрэгцэн АНУ-ын хууль тогтоогчид Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг баталгаажуулж, Жо. Байденыг ялагчаар зарлах Конгрессийн сонсголыг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (1)