Японы сүмо бөхийн холбооноос Хакүхо М.Даваажаргалыг коронавирусний халдвар авсан болохыг мэдээлэв.
Тус мэдээлэлд, Хакүхо М.Даваажаргалын үнэрлэх чадвар алдагдаж байсан тул коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн аж. Улмаар шинжилгээний хариу эерэг буюу халвартай гэж гарсан байна. Тиймээс Мияагино дэвжээний бөхчүүдийг мөн шинжилгээнд хамруулж байгаа юм байна. Харин Хакүхо М.Даваажаргал эмч, мэргэжилтнүүдийн хяналтад байгаа гэдгийг мөн мэдээлжээ.
Б.Бат