Дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан иргэдээ вакцинд хамруулж байгаа хэд хэдэн улс бий. Үүний нэг нь БНХАУ юм.
Тодруулбал, энэ сараас эхлэн Бээжин хотын бүх дүүргүүдэд вакцинжуулалтын ажлыг дэс дарааллын дагуу хийж байна. Сар шинийн баяраас өмнө импортын хүйтэн гинжин дамжлагаар орж ирсэн бараа бүтээгдэхүүнтэй харьцаж ажилладаг хүмүүс болон гаалийн хяналт, хорио цээрийн мэргэжилтнүүд, ачих буулгах, тээвэрлэх үйл явцтай холбогдох есөн төрлийн ажил мэргэжлийн хүмүүсийг вакцинд яаралтай хамруулах аж.
CCTV.COM