Испани улс хөл хориогоо чангатгахаар болжээ. Эх сурвалжуудын мэдээллээр тус улсад авч хэрэгжүүлсэн дэглэмийг зөрчин нэг дор 300-аас дээш хүн 40 гаруй цаг үйл ажиллагаа хийжээ.
Иргэд нэгэн жижиг агуулахад нийлж, шинэ оноо гаргасан байна. Улмаар цагдаа хүчний 100 гаруй алба хаагч очиж үйл ажиллагааг тараах арга хэмжээ авчээ.
Уг үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан гурван хүнийг саатуулан, баривчилжээ. Харин бусад хүмүүст хариуцлага тооцож, шийтгэл оногдуулсан байна. Тодруулбал, үйл ажиллагаанд оролцогсдод 300 мянган евро, зохион байгуулагчдыг 600 мянган еврогоор торгохоор болжээ.