Их Британид анх бүртгэгдэж дэлхийн олон улсад тараад буй коронавирусний шинэ төрөл Канадын Онтарио мужид бүртгэгджээ.
Тодруулбал, энэ сарын 15-нд Их Британиас ирсэн гэрт нь тусгаарласны дараа түүнээс авсан шинжилгээний хариу эерэг гарсан байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар мутацид орсон коронавирус халдварлах чадвар өндөр бөгөөд архаг болон хууч өвчтэй, ахмад настнууд ковид-19-өөс илүү хүнд өвчилж байгааг онцолж байгаа билээ.