Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.
Энэ үеэд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхий нийтэд халдвар эрчимтэй тархаж байна. Ялангуяа манай хойд хөршид 24 цагийн дотор 29 мянган хүн халдвар авчээ.
Дэлхий дахинд сүүлийн үед анхаарал татаж байгаа зүйл нь мутацид орсон коронавирусийг судалж байна.
Азийн орнуудад Япон улсад уг вирусний хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Иймээс тус улсын Засгийн газраас өнөөдрөөс эхлэн ирэх оны нэгдүгээр сарыг дуустал гаднын зорчигчдыг авахгүй байх шийдвэр гаргажээ” гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)