Энэ сарын 19-ний өдөр Хятад улсын Төрийн зөвлөлийн урьдчилан сэргийлэх, хянах хамтарсан механизмаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурал болсон юм.
Уг хэвлэлийн хурлаас Хятад улсын хэмжээнд COVID-19 өвчин халдварын эсрэг вакциныг эрсдэлтэй бүлгийн хүмүүст эхэлж тарина гэдгээ мэдэгдэв. Хятад улс COVID-19 халдварын эсрэг анхны бүлэг вакцинжуулалтад 50 сая хүнийг хоёр шатанд хуваан хамруулахаар төлөвлөжээ. Эхний ээлжийг 2021 оны нэгдүгээр сарын 15-нд тарьж дуусгах бол хоёр дахь хэсгийг 2021 оны хоёр сарын 15-нд хамруулж дуусгах юм байна.