АН-аас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн Ж.Байдены ялалтыг баталгаажуулсан байна. Тиймээс Ж.Байден болон К.Харрис нар 2021 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орох юм байна. Харин одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп өнөөдрийг хүртэл ялагдлаа хүлээж чадахгүй байгаа ба АНУ-ын гол 50 мужид санал луйвардсан хэмээн гаргасан түүний гомдлыг авч хэлэлцсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй байна.