АНУ-д вакцинжуулалт даваа гарагт эхэлсэн билээ. Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээллээр АНУ-д халдварын тохиолдол 17 саяд хүрч, 307 мянга гаруй хүн нас баржээ. Тус улсад хоногт 202 мянган хүн өвчилж, халдварын тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдсэн хэвээр байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден коронавирусний эсрэг вакцин хийлгэнэ. Ингэхдээ олны өмнө хийлгэхээр болсон гэдгээ мэдэгджээ. Учир нь, иргэд нь коронавирусний эсрэг вакцинд төдийлөн итгэхгүй байгаа учраас өөрийн биеэр үлгэрлэхээр болсон нь энэ аж. Тус улсын хувьд АНУ, Германы хамтарсан “BioNTech”, “Pfizer” компанийн вакцины гсонгосон ба ирэх даваа гараг буюу арванхоёрдугаар сарын 21-нээс иргэддээ тарьж эхлэхээр болсон юм. Өнөөдрийн байдлаар, АНУ-д халдвартай хүний тоо 17 сая гарч, 300 мянган иргэн нас бараад байна. Нэг хоногт л 200 мянгаараа өвчилж байгаа ба халдвар авсан хүний тоогоороо эхний нэгдүгээрт бичигдсэн хэвээр байгаа юм.