АНУ-ын Сангийн яам болон Үндэсний харилцаа холбоо, мэдээллийн уирдлагын газрын системд гадаадын Засгийн газартай холбоотой бүлэг нэвтрэн орсон байна.
Тус улсын хэвлэлд нийтэлснээр энэ кибер халдлагад ОХУ-ыг оролцсон гэж буруутгажээ.
Тодруулбал, Оросын гадаад тагнуулын албанд ажилладаг гэх бүлэг цахим халдлагын ард зогсож байгааг онцолсон байна. Барууны орнууд ОХУ-ын цахим хакерын бүлгийг хэд хэдэн цахим халдлагад оролцсон гэж буруутгаж байсан ч Оросын талаас нотлох баримтгүй хэмээн мэдээлж байсан юм.