ДЭМБ-аас ковид-19 цар тахлын талаар мэдээлэл өгчээ. Тодруулбал, сүүлийн хагас сарын дотор коронавирус халдвараар нас барсан хүний тоо дэлхий дахинд 60 хувиар, Европын холбооны улсуудад 100 хувиар нэмэгджээ.
Найдвартай гэх вакцинууд одоогоор Европт үр өгөөжөө өгч чадаагүй байгааг хэвлэлүүд онцолж байна. Англи, Шведийн “АстраЗенека” компани, ОХУ-ын “Спутник V” вакцин бүтээгчидтэй хамтрахаар төлөвлөжээ. Хоёр вакцины хослолын клиник туршилтууд он дуусахаас өмнө эхлэх ёстой болоод байна.
Судлаачид Оксфордын вакцины үр нөлөөг 62-90 хувьд хүргэх ёстой гэж үзэж байна. Харин Их Британи дэлхий дахины цар тахлын тэмцэлд өөрсдийгөө тэргүүлэгч хэмээн зарлаад байна.
Учир нь Pfizer болон BionTech компаниудын хамтран гаргасан вакциныг иргэдэд тарьж эхлээд байгаа билээ. Хэвлэлээр эрх баригчид бүгд вакцинжуулалтын үйл явцыг анхааралтай ажиглаж байна. Энэ сарын 29 гэхэд уг вакциныг Европт албан ёсоор батлуулахаар болсон байна.