ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин жил бүр уламжлал болгон хэвлэлийн бага хурал зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд ковид-19 цар тахалтай холбогдуулан цахимаар зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэдээс цахимаар асуулт хүлээн авч эхэлжээ. Үүн дотор тэтгэвэр, өмчийн холбоотой асуудал зонхилж байгаа талаар онцолж байна. Ингэхдээ иргэд Ерөнхийлөгч В.Путинтэй холбогдож асуусан асуултдаа хариулт авч болох аж.