ОХУ-ын Засгийн газраас мэдээлэл хийж, бүх нийтийн вакцинжуулалтыг эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу “Спутник V” вакциныг өнгөрсөн бямба гарагаас халдварын голомт болоод буй Москва хотын иргэдэд тарьж эхэлжээ. Хот даяар 70 гаруй вакцины цэг байгуулсан ба нэн тэргүүнд эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд, асрамжийн газрын ахмадууд, цагдаа, онцгой зэрэг гэх эрсдэлт бүлгийн 18-60 насныхан тариулах шаардлагатай байгаа аж. Вакцинжуулалт орон нутгийн цагаар өглөөний 08.00-20.00 хүртэл өдөр бүр үргэлжлэх юм байна. “Спутник V” вакцин нь 95 хувийн үр дүнтэйгээс гадна ямар нэгэн сөрөг гаж нөлөөгүй хэмээн вакцин боловсруулагчид батлаад байгаа юм.
ОХУ оны эцэс гэхэд вакцины хоёр сан тунг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа аж. Вакцинжуулалтыг хоёр үе шаттайгаар хийх бөгөөд эхний тунг тарьснаас хойш 21 хоногийн дараа хоёр дахь тунг хийх аж. Вакцин хийлгэсний дараа гурван хоног усанд орохгүй байх, спортоор хичээллэхгүй, архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх заалттай юм байна.