БНХАУ-ын сар руу хөөргөсөн тандалт судалгааны Чан Э-5 төхөөрөмж энэ сарын 1-ний орой саран дээр амжилттай газардаж, энэ сарын 3-ны 23.10 цагт үүрэгт ажлаа дуусгаж сарнаас хөөрчээ.
Уг аппарат сарны агаар мандалд тосон авах эргэлтийн хэсэгтэйгээ нийлж, сарнаас авсан дээж болон тандалтын дүнгээ ачин эх дэлхий рүү ирэх юм.
Энэ сарын 1-ний орой саран дээр амжилттай газардсан Чан-Э-5 тандагч аппарат 2-ны 4 цаг 53 минутаас өрөмдлөг хийж дээж авах, мөн авсан дээжээ битүүлж савлах зэрэг ажлаа хийж эхэлсэн юм.
CCTV.COM