Хонконг дахь Ардчилсан хөдөлгөөнийг дэмжигч Жимми Лайг хууран мэхлэлттэй холбоотой гэмт хэрэгт буруутгаж ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хорионд байлгах шүүхийн шийдвэр гарчээ.
Барууны хэвлэлүүдийн зүгээс Хонконг дахь Ардчилсан хөдөлгөөнийг дэмжигчдийг нухчин дарах Бээжингийн бодлог идэвхжиж байгаа талаар бичжээ. Өдгөө 73 настай Жимми Лайг компанийхаа хоёр ажилтантай баривчилагдсан байна. Шүүхээс түүнийг компанийнхаа үндсэн чиг үүргээс гажууд үйл ажиллагаа явуулсан гэжээ.
Иймээс Лайг батлан даатаас гаргахаас татгалзаж, шүүхийн сонсгол хүртэл хорихоор болжээ.
Сэтгэгдэл (1)