"Гудамжны жагсагч" гэх тодотголтой
байсан О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болов.
Цагаан хоолой барьсан энэ залуу хэрхэн агентлагийн дарга болсныг
сануулах 24 баримтыг 24tsag.mn хүргэж байна.
1.“Иргэний хөдөлгөөний” гэсэн тодотголтой энэ залуу 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн өдөр нь нэгдүгээр сарын 11.
2. О.Магнай одоо 30 гарсан ч эхнэргүй. Найз бүсгүйн сураг ч дуулддаггүй.
3. Ээж Отгонжаргал нь МУИС-ийн түүхийн багш. Тэрбээр оюутнууддаа 1911 оны хөдөлгөөн, 1921, 1990 оны хувьсгалын тухай хичээл заадаг.
4. О.Магнай 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг, мөн 2004 онд Хууль Зүйн Сургуулийг төгссөн эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй.
5. Тэрбээр 2002-2005 Санхүү,Эдийн Засгийн яаманд гурван жил мэргэжилтэнээр ажиллаж байв.
6. 2005-2007 Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч болсноор тэрбээр олонд танигдаж эхэлсэн юм.
7. 2007 онд жил орчим хугацаанд ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бол 2008 онд Иргэний Хөдөлгөөн Намын дэд дарга болсон.
8. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд 3000 хүний санал авсан гэдэг. Гэсэн ч саналаа луйвардуулсан гэж үзэн 7-р сарын нэгэнд Сүхбаатарын талбай дээр олон нийтийг жагсаалд уриалсан.
9. О.Магнайг долдугаар сарын нэгний үймээнийг зохион байгуулсан "террорист" гэж зургаан хоногийн дараа баривчлан “Ганц худаг”-т хорьсон.
10. Түүний хавтаст хэрэг 18000 орчим хуудастай байсан нь Монголын гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон хуудас материал цугларсан хэргүүдийн нэг болсон гэж өөрөө тодорхойлжээ.
11. Тэрбээр "Ганц худаг"-т 60 хонохдоо таван хоног өлсгөлөн зарлаж, бие нь муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар сулласан юм. Түүнийг суллуулах гэж ээж Отгонжаргал нь удаа дараа хэвлэлийн бага хурал хийж байв.
12.
Нэг хэсэг сураг чимээгүй болсон О.Магнай АН-ын ҮЗХ-ны гишүүн болж гарч
ирэв. Өмнө нь Иргэний Зориг нам, Иргэний хөдөлгөөний намд том албатай
байсан тэрбээр дахин намаа сольсноо “АН-ын гишүүн болж, дотроос нь
өөрчилнө” гэж тайлбарласан юм.
13. О.Магнай АН-ын Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны фракцын хүн юм.
14. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Тагнуулын ерөнхий газрын дэд хурандаа Н.Батсайхан О.Магнайг дуудаж, сонгуулийн дараа үймээн тарихгүй, даруулгатай байхыг хатуу сануулан гарын үсэг зуруулаад авсан билээ. Учир нь тэрбээр ам нээх бүрдээ “хувьсгал” хийнэ гэж ярих болсон юм.
15.Монголын идэвхитэй “жиргээчид”-ийн тоонд ордог тэрбээр нэг удаа фэйсбүүк хуудасдаа “Хаан хүнс” компани Хятадаас бууз оруулж ирдэг” хэмээн андуурч бичсэн нь шуугиан тарив. Тэрбээр “Гаалийн мэдээг бүтэн хоёр өдөр нягтлаад өнөөдөр бичиж байна. Хамгийн сүүлд цагаан сарын өмнө 120 тонн банш оруулж иржээ. Гаалийн татвар бага өгөхийн тулд банш гэсэн байна” гэж бичжээ. Гэтэл тэр нь “Хаан хүнс” биш “Хан хүнс” гэдэг Хятадын компани байсан аж. О.Магнай худал сенсаци тарьснаа мэдээд Монголын биш хятад компани байсан гэсэн ганц өгүүлбэртэй залруулга бичээд алга болсон байна.
16. О.Магнай Н.Энхбаяртай хувьсгалын талаар санал солилцох нэгэн уулзалтын үеэр танилцаж байжээ. Н.Энхбаярыг баривчлагдсны дараахан “Яахав, тэр хүнийг хаан байхад үүдэнд нь байсан хэдэн нөхдүүд боорлож байхад бид нэрмээс болж янз бүрийн юм ярих утгагүй биз дээ. Ядарсан хүнийг дээрэлхээд, задарсан нэгэнд нь долигоноод байх зан надад байдаггүй. Энэ миний зарчим” гэжээ.
18.
Н.Энхбаярын туслах Б.Тулгын цүнхэнд Ж.Батзандан, О.Магнай нарын нэрийг
дурдсан ажлын төлөвлөгөө олдсон юм. Үүнийг О.Магнай "мэдэхгүй" гэж
үгүйсгээд өнгөрөв.
19. Тэрбээр өөрийгөө тодорхойлохдоо: “Ж.Батзандан, О Магнай гэдэг улсууд бол нийгмийн үзэгдэл юм. Энэ хүмүүс одоо юу гэдэг юм, шоронд ороод тэр чигээрээ дуусах юм бол энэ нийгэмд дахиж жагсах, дахиж тэмцэх, дахиж үнэний дуу хоолой болох залуучууд гарч ирэхгүй” гэсэн байна.
20. Тэгвэл иргэний хөдөлгөөний Г.Арслан түүнийг тодорхойлохдоо: “ Ж.Батзандан , О.Магнай хоёр бол цэрэгт явж үзээгүй, амьд¬ралын зовлон ч үзээгүй хүүх¬дүүд. Хэвлэлийн мундаг том одууд явж байгаад турхиралтаар долдугаар са¬рын 1-ний үймээнд оролцсон. Үр дүнд нь шоронд орсон”.
21.О.Магнай фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчдийн нэг бөгөөд “охидын пауз”-аар авахуулсан хөгжилтэй зургууд нь бий.
22. Дуртай дуу нь 1990 -ээд онд хит болж байсан F.R David-ын "Words don`t come easy".
23. АН-ын ҮЗХ-ны хурал дээр “Энэ Сү.Батболд, Н.Алтанхуягийг яаж эндээс явуулах юм бэ? АН бол АН шиг байж ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. АН-ын дарга гэхээр дур нь хүрэхээр хамтарсан Засгийн газарт ордог дургүй нь хүрэхээр гарчихдаг. Ингээд орой дээр сууж байдаг хаан юм уу, бурхан юм уу. Н.Алтанхуяг гуай, та хариуцлага хүлээх ёстой. АН-ын даргад ёс зүйгээ бодоод хариуцлага хүлээе гэдэг эр зориг байх ёстой” гэж байлаа.
24. Харин одоо О.Магнай Н.Алтанхуягийн "ивээл"-ийг хүртэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдлоо. "Хэл ам хийдэг хөдөлгөөнтэй хүнд яг тохирсон ажил" гэж зарим нь дүгнэж байна.
1.“Иргэний хөдөлгөөний” гэсэн тодотголтой энэ залуу 1982 онд Улаанбаатар хотод төрсөн. Төрсөн өдөр нь нэгдүгээр сарын 11.
2. О.Магнай одоо 30 гарсан ч эхнэргүй. Найз бүсгүйн сураг ч дуулддаггүй.
3. Ээж Отгонжаргал нь МУИС-ийн түүхийн багш. Тэрбээр оюутнууддаа 1911 оны хөдөлгөөн, 1921, 1990 оны хувьсгалын тухай хичээл заадаг.
4. О.Магнай 2002 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг, мөн 2004 онд Хууль Зүйн Сургуулийг төгссөн эрх зүйч, эдийн засагч мэргэжилтэй.
5. Тэрбээр 2002-2005 Санхүү,Эдийн Засгийн яаманд гурван жил мэргэжилтэнээр ажиллаж байв.
6. 2005-2007 Эрүүл Нийгэм - Иргэний Хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагч болсноор тэрбээр олонд танигдаж эхэлсэн юм.
7. 2007 онд жил орчим хугацаанд ИЗН-ын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан бол 2008 онд Иргэний Хөдөлгөөн Намын дэд дарга болсон.
8. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшээд 3000 хүний санал авсан гэдэг. Гэсэн ч саналаа луйвардуулсан гэж үзэн 7-р сарын нэгэнд Сүхбаатарын талбай дээр олон нийтийг жагсаалд уриалсан.
9. О.Магнайг долдугаар сарын нэгний үймээнийг зохион байгуулсан "террорист" гэж зургаан хоногийн дараа баривчлан “Ганц худаг”-т хорьсон.
10. Түүний хавтаст хэрэг 18000 орчим хуудастай байсан нь Монголын гэмт хэргийн түүхэн дэх хамгийн олон хуудас материал цугларсан хэргүүдийн нэг болсон гэж өөрөө тодорхойлжээ.
11. Тэрбээр "Ганц худаг"-т 60 хонохдоо таван хоног өлсгөлөн зарлаж, бие нь муудсан тул 2008 оны наймдугаар сарын 29-нд батлан даалтаар сулласан юм. Түүнийг суллуулах гэж ээж Отгонжаргал нь удаа дараа хэвлэлийн бага хурал хийж байв.
13. О.Магнай АН-ын Х.Баттулгын тэргүүлдэг МоАХ-ны фракцын хүн юм.
14. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө Тагнуулын ерөнхий газрын дэд хурандаа Н.Батсайхан О.Магнайг дуудаж, сонгуулийн дараа үймээн тарихгүй, даруулгатай байхыг хатуу сануулан гарын үсэг зуруулаад авсан билээ. Учир нь тэрбээр ам нээх бүрдээ “хувьсгал” хийнэ гэж ярих болсон юм.
15.Монголын идэвхитэй “жиргээчид”-ийн тоонд ордог тэрбээр нэг удаа фэйсбүүк хуудасдаа “Хаан хүнс” компани Хятадаас бууз оруулж ирдэг” хэмээн андуурч бичсэн нь шуугиан тарив. Тэрбээр “Гаалийн мэдээг бүтэн хоёр өдөр нягтлаад өнөөдөр бичиж байна. Хамгийн сүүлд цагаан сарын өмнө 120 тонн банш оруулж иржээ. Гаалийн татвар бага өгөхийн тулд банш гэсэн байна” гэж бичжээ. Гэтэл тэр нь “Хаан хүнс” биш “Хан хүнс” гэдэг Хятадын компани байсан аж. О.Магнай худал сенсаци тарьснаа мэдээд Монголын биш хятад компани байсан гэсэн ганц өгүүлбэртэй залруулга бичээд алга болсон байна.
16. О.Магнай Н.Энхбаяртай хувьсгалын талаар санал солилцох нэгэн уулзалтын үеэр танилцаж байжээ. Н.Энхбаярыг баривчлагдсны дараахан “Яахав, тэр хүнийг хаан байхад үүдэнд нь байсан хэдэн нөхдүүд боорлож байхад бид нэрмээс болж янз бүрийн юм ярих утгагүй биз дээ. Ядарсан хүнийг дээрэлхээд, задарсан нэгэнд нь долигоноод байх зан надад байдаггүй. Энэ миний зарчим” гэжээ.
17. УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан нар нэгэн цагт түүнтэй нэг шатан дээр
зогсож байсан бол одоо нэг гишгүүр дээгүүр болсон. О.Магнайг тэдэн шиг
УИХ-ын гишүүн болох хүслээ гээгээгүй гэж ярьдаг.
19. Тэрбээр өөрийгөө тодорхойлохдоо: “Ж.Батзандан, О Магнай гэдэг улсууд бол нийгмийн үзэгдэл юм. Энэ хүмүүс одоо юу гэдэг юм, шоронд ороод тэр чигээрээ дуусах юм бол энэ нийгэмд дахиж жагсах, дахиж тэмцэх, дахиж үнэний дуу хоолой болох залуучууд гарч ирэхгүй” гэсэн байна.
20. Тэгвэл иргэний хөдөлгөөний Г.Арслан түүнийг тодорхойлохдоо: “ Ж.Батзандан , О.Магнай хоёр бол цэрэгт явж үзээгүй, амьд¬ралын зовлон ч үзээгүй хүүх¬дүүд. Хэвлэлийн мундаг том одууд явж байгаад турхиралтаар долдугаар са¬рын 1-ний үймээнд оролцсон. Үр дүнд нь шоронд орсон”.
21.О.Магнай фэйсбүүкийн идэвхитэй хэрэглэгчдийн нэг бөгөөд “охидын пауз”-аар авахуулсан хөгжилтэй зургууд нь бий.
22. Дуртай дуу нь 1990 -ээд онд хит болж байсан F.R David-ын "Words don`t come easy".
23. АН-ын ҮЗХ-ны хурал дээр “Энэ Сү.Батболд, Н.Алтанхуягийг яаж эндээс явуулах юм бэ? АН бол АН шиг байж ард түмнээсээ уучлалт гуйх хэрэгтэй. АН-ын дарга гэхээр дур нь хүрэхээр хамтарсан Засгийн газарт ордог дургүй нь хүрэхээр гарчихдаг. Ингээд орой дээр сууж байдаг хаан юм уу, бурхан юм уу. Н.Алтанхуяг гуай, та хариуцлага хүлээх ёстой. АН-ын даргад ёс зүйгээ бодоод хариуцлага хүлээе гэдэг эр зориг байх ёстой” гэж байлаа.
24. Харин одоо О.Магнай Н.Алтанхуягийн "ивээл"-ийг хүртэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар томилогдлоо. "Хэл ам хийдэг хөдөлгөөнтэй хүнд яг тохирсон ажил" гэж зарим нь дүгнэж байна.
Б.Баяр /24tsag.mn/
Сэтгэгдэл (50)