АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн захирал Роберт Редфилд цар тахлын үед өөрийгөө тусгаарлах дэглэмийг шинэчилж, халдвар тээгчтэй ойрын хавьтлуудыг тусгаарлах хугацаа 14 хоног байсныг 10 болгон бууруулахаар шийдвэрлэснээ ойрын хугацаанд зарлана гэлээ.
Цагаан ордны коронавирустэй тэмцэх ажлын хэсгийг удирдаж буй дэд ерөнхийлөгч Майк Пенс ”Өмнө нь халдвар тээгчтэй ойр байсан хүмүүсийн тусгаарлах хугацаа хоёр долоо хоног байсан бол удахгүй 10 хоног болж багасна. Харин коронавирусний шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарсан тохиолдолд тусгаарлах хугацаа долоо хоног байх болно” хэмээжээ. Учир нь, шаардлагыг зөөлрүүлснээр өөрийгөө тусгаарлах дэглэмийг хүмүүс албадлагаар бус ухамсраараа илүү чанд сахих болно гэж үзсэнээс ийм шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (3)