Хятад улсад цар тахлын дэгдэлт эхэлж байх ид үед Монголын ард түмнээс чин сэтгэлийн хандив болгон 30 мянган хонь бэлэглэсэн тухай мэдээ Хятадын сошиал орчныг эерэгээр давалгаалуулсан юм.
Хонины мах арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Уханий Янлүө боомтоос Уханий их сургуулийн Жүннань эмнэлгийн хороонд тээвэрлэгдэн очиж өвчин халдварын өмнө фронтод ажилласан эмч сувилагч нарын хоол хүнсний хэрэгцээнд хуваарилагджээ. Тус эмнэлгээс өвчин халдварын голомтод ажиллаж байсан Ван Инь "Монголоос ирүүлсэн хонины мах үнэхээр онцгой амттай" хэмээн ярилаа.
Хятад улсад цар тахал ид дэгдэж байх тухайн үед зоримогхон зорьж ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Монголчууд хүндрэл бэрхшээл тулгарсан нэгнээ тусалж дэмждэг ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэсэн зүйр үг байдаг юм. Найрсаг харилцаатай өнө мөнхийн хөршийн хувиар Монголын ард түмэн энэхүү хүнд үед Хятадын ард түмэнтэй хамт гэдгийг илэрхийлж байна" гээд 30 мянган хонь хандивлах гэрчилгээг Хятад улсын даргад гардуулсан юм.
CCTV.COM
Сэтгэгдэл (2)