БНХАУ-ын сар руу хөөргөсөн тандалт судалгааны Чан Э-5 төхөөрөмж нь газардах, сарнаас дахин хөөрөх хэсгүүдээс гадна эргэлдэгчийн тосон авах хэсгийн тусламжтайгаар эх дэлхий болоод сарны хооронд хийж буй аяллын зорилгоо биелүүлэх юм.
Эдгээр хэсгүүд нь уг аппаратыг зөөвөрлөх явцдаа нийлэлт, салалт, дахин нийлэлт гэсэн зарчмаар ажиллах ажээ.
Чан Э-5 аппарат газардуулга болон дахин хөөрөх хэсгийнхээ хамт нэгэн цул бие болж сарны агаар мандалд тосон авах эргэлтийн хэсгээс энэ сарын 1-ний үүрийн 4.40 цагт амжилттай салжээ. Тус төхөөрөмжийн бусад хэсгүүд хэвийн ажиллагаатай байгаа бөгөөд цаг тутамд дэлхий дэх удирдлагын төвтэйгөө холбогдож байна. Чан Э-5 аппарат цаг агаарын боломжит нөхцлийг сонгон саран дээр зөөлөн буулт хийх аж. Түүнчлэн сарнаас хөрсний дээж авч, тандалт судалгааны үүрэг гүйцэтгэнэ. Харин сарны агаар мандлаас буцахад нь эргэлдэн тосч авах хэсэг нь сарнаас 200 километрын зайд хүлээж байх юм байна.
CCTV.COM