АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Ж.Байден тус улсын Сангийн сайдаар хэнийг сонгох ажиллуулах хүсэлтэй байгаагаа зарлажээ.
Тэрбээр АНУ-ын Төв банкинд ажиллаж байсан эдийн засагч Жанет Йеллэнийг уг албан тушаалд нэр дэвшүүлжээ.
Хэрэв Сенат дэмжвэл Жанет Йеллэн Америкийн түүхэн дэх анхны эмэгтэй Сангийн сайд болох аж.
Өдгөө 74 настай тэрбээр АНУ-ын томоохон банк санхүүгийн салбарыг удирдаж байсан туршлагатай нэгэн. Тэрбээр 1985-2006 оны хооронд Их сургуульд профессоор ажиллаж байсан бол 2014-2018 оны хооронд Холбооны нөөцийн сангийн тэргүүнээр ажиллаж байжээ. Түүнийг 2007 оны Америкийн санхүүгийн хямралын дараах эдийн засгийн сэргэлтэд ихээхэн нөлөө бүхий бодлого боловсруулагч гэж үздэг байна.